Хөдөлмөрийн үндэсний намаас НИТХ-д сонгогдсон гурван төлөөлөгч өнөөдөр хотын даргын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга:
НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулаач ээ, түүнд чинь бид үнэлэлт дүгнэлт өгмөөр байна гэсэн хүсэлт гаргасан боловч хүсэлтийг минь хангасангүй. Сүүлийн үед хүний амь олноор эрсдэж байна. Энэ асуудлыг хөндөж ярилцъя гэхэд фэйсбүүкээрээ дамжуулан их уур омогтой хариулт өгч байна билээ.
Д.Сумъяабазар даргаас ажлын тайланг чинь сонсоё гэж асуухаар урдаас улстөржлөө гэж хэлээд сууж байж таарахгүй. Бид зөвхөн зарчмын асуудлыг л тавьсан.
НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр:
Өнөөдөр НИТХ гэдэг институцийн үйл ажиллагаа суларч байна гэж бид харж байна. Бид сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ. Аливаа асуудлыг хэлэлцэх биш сонсоод өнгөрнө гэж байхгүй ээ. Ар араасаа эмгэнэлтэй хэргүүд гарсаар байна. Хотын дарга маань энэ асуудлыг шийдэхийн төлөө манлайлж ажиллах ёстой байтал огт хөдлөхгүй байна. НИТХ гэдэг байгууллага өнөөдөр Нийслэлийн Засаг даргад үүрэг чиглэл, үнэлэлт дүгнэлт өгөх ажлаа хийж огт чадахгүй байна. Нийслэлийн хэмжээнд байгаа 318 мянган хүүхэд өнөөдөр танхимын сургалтад хамрагдаж чадахгүй байна. Тиймээс бид хатуу хөл хориогоо сулруулж, аж ахуй нэгжүүдийнхээ үүд хаалгыг нээх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Гэтэл Нийслэлийн Засаг дарга маань өөрөө ард нь нуугдчихаад орлогч Ц.Сандагсүрэнгээ юм бүхний өөдөөс турхирч явуулж байгаад сая огцрууллаа. Хотын дарга ажлаа хийх ёстой гэж бид шаардаж байна.
Мөн нэмж хэлэхэд төрийн албаны мэрит тогтолцоо гэж байдаг. Шатлан дэвших тогтолцоог үгүй хийж хүмүүсийг олноор нь халж болохгүй. Та бүхэн гараад захын хүнээс л Д.Сумъяабазар сайн ажиллаж чадсан уу гэж асуу. Бүгд ажиллаж чадахгүй байна гэж хэлнэ. Бид юм бүхнийг шүүмжлээгүй. Ажлыг нь сайжруулах чиглэлээр үгээ хэлэхээр ингэж эсэргүүцэж байгаад нь гайхаж байна. Засаг дарга ажлаа дүгнүүлэх дургүйгээ фэйсбүүкээрээ хэлэхийн зэрэгцээ та бүхэнтэй гар барихгүй гэх зэргээр хүүхэд шиг хачин юм бичээд сууж байх юм. Энийгээ болих ёстой.
НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг:
Бид иргэдийг төлөөлж сонгогдсон хүний хувьд хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг даргыг ажлаа хийж чадахгүй байна хэмээн үзэж Д.Сумъяабазарыг огцруулах асуудлыг тун удахгүй оруулж ирэх болно. Бүхэл бүтэн Засгийн газар нь хариуцлага хүлээж огцорчихоод байхад хамаг алдаа завхарлыг гаргасан Д.Сумъяабазар яагаад сандал суудалдаа шигдээд үлдэж байгаа юм. Энэ хүнийг огцруулах санаачлагад маань НИТХ-ын төлөөлөгч нарыг гарын үсгээ зурж нэгдээч хэмээн уриалж байна. Өнөөдөр хатуу хөл хорионоос үүдэн эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого эрс багассан хүнд хэцүү цаг нүүрлэчихлээ. Бид аль эртнээс л энэ асуудлыг хөндөж анхааруулж хэлсээр байхад шийдэхгүй байсаар байгаад ингэж хүндрүүлчихлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Наад хэрүүл хийхээрээ биеээ өмөөрөөд 9 шидийн тайлбар тавьдаг бөхөө зайлуулаачээ.Айлын эрхийн балай юу?бэлтгэлэн заландаа хий.гэж хэлж зайлуулуулаачээ.Энэ ганцаараа үлддэг хэн бэ? Засаг огцроод баыхад юу вэ малаас доор хооосн толгой.Гар барихгүй гэж юу яриад байгаан солиотой юм уу.