СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-02-10

Г.Занданшатар: УИХ шинэ үеийн алсын хараатай Засгийн газартай гар нийлэн ажиллаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар-УИХ хамтран гар нийлж ажиллалаа. Цар тахалтай хүнд үе бидний өмнө тулгарч 5,7 их наяд төгрөгийн зардлыг төр гаргалаа. Үүнээс 4,1 их наядыг нь улсын төсвөөс хоёр жилийн хугацаанд санхүүжүүллээ. Шинэ үеийн алсын хараатай Засгийн газар байгуулагдсан цаг үеэс эхэлж бид энэ хүнд байдлаас яаж гарах вэ гэж удаан ярилцлаа. Статистик тоо баримтуудыг ч харлаа. Ингээд Л.Оюун-Эрдэнэ сайд 10 их наяд төгрөгийн хөтөлбөр гаргаж танилцууллаа. Хүчээ нэгтгэж цар тахлын үеийг давж гарна. Нийт бизнес эрхлэгчдийн маань 27 хувь нь ажлын байргүй болсон. Ажлын байр 68,9 мянгаар буурсан дүр зурагтай байна. 

Энэ цаг үед ийм том эдийн засгийг сэргээх хөтөлбөр Засгийн газар танилцуулж байна. Гол зорилго нь хүчээ нэгтгэе, цар тахлын хямралыг хамтдаа давж гаръя гэсэн санаа. Төрийн үүрэг бол иргэд ААН-ынхээ орлого амьжиргааг хамгаалах байдаг. Ирэх гурван жилд энэ цогц хөтөлбөр хэрэгжинэ. Улсын төсвийн нэг жилийн нийт хэмжээтэй тэнцэх мөнгө. УИХ-аас цар тахалтай тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах хуулийг шинэчлэн баталсан. 

Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Монгол Улс сэргэн мандах учиртай. Шинэ зуун жилийн эх үндэс тавигдах учиртай. Үүний төлөө бид хүчээ нэгтгэж байна.

Шинэ залуу үетэйгээ талцах биш хүчээ нэгтгэж, дэмжиж ажиллана. Эерэг хандлагаар хүмүүжүүлнэ" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.