Монгол Улсын Ерөнхий сайд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг танилцууллаа.
Энэ үеэр бизнесийнхэнд зориулсан багц зээл гаргах тухай хөтөлбөр боловсруулснаа танилцуулсныг онцолж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол банкны дахин санхүүжүүлэх томоохон бизнесүүд буюу эдийн засаг экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад олгож буй бизнесийн зээлийн хүүг 16 хувь байсныг 10,5 хувь болгож бууруулна.
Томоохон зээлүүдээ бизнесийнхэн маань дахин төлөвлөх боломж гаргана. Тэдэнд олгож байсан 1 их наяд төгрөгийг зээлийг 2 их наяд болгож, хугацааг хоёр жил болгож, улирал тутамд олгож байсан 250 тэрбумыг 500 тэрбум болгоно.
Уул уурхайн экспортод олгож байсан зээл нэг тэрбум байсныг гурван тэрбум болголоо. Хувийн хэвшлээ дэмжиж эдийн засгийн эргэлтээ сайжруулна. Иргэд болон аж ахуйн нэгжид олгох зээлийг 300-500 сая төгрөг болгоно" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Jul bna, jyl jyl