СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д бүх нийтийн вакцинжуулалт энэ сарын 26-нд эхэлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Их Британийн "AstraZeneca" вакциныг ахмад настнуудад тарих эцсийн зөвшөөрлийг энэ долоо хоногт авсан тохиолдолд Өмнөд Солонгосын эрх баригчид энэ сарын 26-наас эхлэн нийт хүн амаа коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулна гэж тус улсын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлагаас мэдэгджээ.

Тус улсад ирэх пүрэв гарагаас бямба гараг хүртэл "Цагаан сар"-ын баяр тохиож байгаа бөгөөд эрүүл мэндийн мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ үеэр Өмнөд Солонгосын сая сая иргэн хамаатан садан, гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар тус улс даяар аялдаг билээ.

"AstraZeneca" компани "Ковид-19"-ийн эсрэг вакциныхаа эхний хэсгийг энэ сарын 24-нөөс эхлэн БНСУ-д хүргэх юм. Эхний ээлжинд эрүүл мэндийн ажилтнууд болон ахмадын асрамжийн газрын ахмад настнуудыг вакцинжуулалтад хамруулах гэнэ.

аж.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.