Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлж, тэдний оронд шинээр хүмүүс томилсон байна.
ЦЭВЭГМИДИЙН ЭРДЭМБИЛЭГ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002 онд Анагаах ухааны их сургууль, 2008 онд Итали улсын Тор Вергата их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны докторын зэрэгтэй, дэд профессор цолтой. 2003-2019 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуульд арга зүйч, багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч, 2012-2019 онд “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, зөвлөх эмч, Эмнэлзүйн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал, 2019 оноос одоог хүртэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар тус тус ажиллаж байна.
МАЖИГСҮРЭНГИЙН БАТТҮВШИН нь 1967 онд Дархан хотод төрсөн. 1992 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Хүүхдийн эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистрын зэрэгтэй. 1992-1997 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эмч, 1997-2009 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч, 2009-2016 онд мөн аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал, гэмтлийн тасгийн эмч, 2016-2017 онд мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, 2018-2019 онд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2019-2020 оны есдүгээр сар хүртэл Эрүүл мэндийн сайдын орон тооны зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.