СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Европын хамгийн ахмад настай хүн коронавирусээр халдварлаж эдгэжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Францын гэлэнмаа Люсил Рандон тун удахгүй 117 насыг зооглох бөгөөд тэрээр Европ тивийн хамгийн ахмад настай иргэн юм. 117 насныхаа босгон дээр Ковид-19 коронавирусийн халдвар авч, эдгэсэн байна. Өнгөрөгч нэгдүгээр сарын 16-ны өдөр коронавирусийн шинжилгээний хариу нь эерэг гарсан бөгөөд халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй ажээ.

Европын хамгийн ахмад настан Тоулоны ахмадуудын асаргааны газарт амьдардаг бөгөөд түүнийг халдвар авсныг илрүүлсний дараа тусгаарласан байна. Одоо түүнийг бүрэн эдгэсэн гэж үзжээ. .

Ахмад настай хүмүүс коронавирусийн халдвараар нас барах тохиолдол их байгаа ч Андре эгч эсэн мэнд эдгэсэн нь тун азтай тохиолдол гэж асаргааны газрын төлөөлөгч Дэвид Тавелла хэлжээ. Андре эгч халдвар авсныхаа дараа эрүүл мэндийнхээ талаар асуухын оронд идэх хоол, унтах цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг лавласан байна.

Люсил Рандон 1904 онд төржээ. Тэрээр дэлхий дээр хамгийн удаан амьдарч байгаа хоёр дахь хүн юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.