УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулан, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, Н.Ганибал, С.Ганбаатар нарын 20 гишүүн Оюутолгойн гэрээг сайжруулах Ажлын хэсэг байгуулжээ. Тэд Засгийн газраас байгуулагдсан Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэгтэй хамтран ажиллах бөгөөд татвар, үйлдвэрийн явц, хөрөнгө оруулалт, байгаль орчны зэрэг асуудлуудын хянах, нягтлах, уг ажлыг хурдасгах зорилгоор байгуулагдаж байгаа ажээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Оюутолгойн гэрээ, үүнийг дагасан далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу Дубайн гэрээ Монгол улсын эрх ашгийг хангаж чадахгүй байна гэдэгтээ бид санал нийлж байна. Оюутолгойг ухаад дуусахад манай улс нэг ч ам.долларын ашиг авахгүй, харин 22 тэрбум төгрөгийн өртэй үлдэх болоод байна. Тиймээс бид Ажлын хэсэг байгуулж гэрээг засаж, залруулах ёстой гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Загсийн газарт үүрэг өгсөн. 12 жил болоход нэг нь ч хэрэгжээгүй. Тиймээс дан ганц Оюутолгой ашиг олдог бус, Монголын тал ч ашиг хүртдэг байх ёстой гэж үзэн Ажлын хэсэг байгууллаа.
Анхны хөрөнгө оруулалт 2,1 тэрбум байсан, сүүлдээ 4,5 тэрбум болсон. Гэтэл өнөөдөр бараг 10, 20 тэрбум болоод явж байна. Монголын авч буй ашиг, үр өгөөж юу билээ. Бид Оюутолгойг жилдээ ямар ашиг олж байгааг нь ч мэдэхгүй, хаалттай явж ирлээ. Ийм тэгш бус бизнесийн зарчим гэж байхгүй.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Рио Тинтогийн нүүр царай цаг хугацааны шалгуураар танигдаж, үнэнд гүйцэгдлээ. Энэ гэрээ бол зээлжих, хүүжих, нийлмэл хүүгээр, хүүн дээр хүү бодсон эдийн засгийн мөлжлөг байсан. Тийм учраас Монгол улс улсын төсөвтөө оруулж буй татвараасаа илүү өртэй үлдэхдээ тулаад байна. Тиймээс УИХ-ын 20 гишүүн нэгдэж Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэг байгуулж, ажиллахаар шийдээд байна.
-Шаардлагатай бол Оюутолгойн гэрээг цуцлах саналыг УИХ-д оруулна гэж ойлгож болох уу?
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ маш ойлгомжтой. Монголд ямар ч ашиггүй. Анх байгуулж байх үед Монгол Улс 2022 онд ашиг авах байсан бол 2037 он, түүнээс цааш ашиг хүртэх талаар яригдаж эхэлсэн. Харин хөрөнгө оруулагчид төсөл нь өөрөө алдагдалтай мэт болгож санхүүгийн болон менежментийн хөөсөрсөн зардлаар ашгаа аваад байна.
2009 онд гэрээ байгуулахад УИХ-ын 40,57-р тогтоолоор гэрээ байгуулах нөхцлийг тогтоож өгсөн. Гэвч энэ тогтоолуудыг хэрэгжүүлээгүй. Тиймээс гэрээг тогтоолд нийцүүлж, өөрчлөх ёстой. Хуульд нийцээгүй гэдэг нь тогтоогдсон. Тиймээс уг хууль бус гэрээг хуульд нийцүүлэх ёстой, Монголын эрх ашигт нийцүүлэх ёстой. Хуульд нийцүүлэхгүй гэвэл цуцлах ёстой.
Харин ямар зарчмаар авах үр ашгаа нэмэгдүүлэх, сайжруулах вэ гэх мэтийн асуудлуудыг Ажлын явцад илүү тодорхой болгоно. Энэ ажлын явцад ханшны савлагаа үүсч, эдийн засаг доголдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид дааж, давшгүй өртэй үлдэж болохгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оюу толгойгоос олборолсон хүдрийг эх орондоо хамгийн түрүүнд хайлуулж , алт , мөнгө , зэсээр ялгах үйлдвэр бариж , баялагаа 50/50 хувиар авмаар байна . Монголчууд баялгаа гаргаж , канадчууд олборолт хийх тул асуудалгүй шууд 50/50 хувиар яг одооноос баялагаа хувааж авах ёстой .
Хурдан тодорхой шударга ард түмэнтэйгээ нэгдэж ажилладаг үлгэр жишээ төрийн түшээ шинжид нийцсэн нам эвсэл гэж Оюунтолгой дээр явцуурахгүй улсын болон иргэдийн эрх ашигт. оюунтолгойг нэгтгэх. хэрэгтэй. Эгэл жирийн иргэдийн бид маш сайн дэмжинэ. Үргэлж цуг байцгаая. Эгэл иргэн. эгэлгүй баялаг. Одоодоо бол. тэд. ашиггүйчүүд боловч амар. амгалан амьдарч байгаараа байгсад.
Шудрага эх оронч гишүүдэдээ амжилт хүсьe
Монголын ард түмний заяа буян түшиж энэ гэрээ нааштайгаар ард түмэн эх оронд минь ашигтай гэрээ болоосой гэж залбирхал үлдлээ мэдээж энэ гэрээг ашигтай монголд үр өгөөжтэй хийж чадвал эдгээр хүмүүс хэдэн үеэрээ ард түмэндээ баатрууд мэт дурсагдан сайнаар мөнхрөх болно
УИХ-ын ажлын хэсгээс илүү ажил амьдралын туршлагатай худалдаа эдийн засаг, уул уурхайн инженер эдийн засгийн мэргэжлийн баг 34 хувийг худалдаж, рояалт болон бусад татвар авах замаар Монголд үлдэх ашиг өндөр байх тооцоо судалгаатай ярьмаар юм. Мэдээж хөрөнгө оруулалт бол эхний ТЭЗҮ с өөрчлөгдөх бол уул уурхайд жирийн үзэгдэл. Учир зүггүй мугуйд зан бас хэрэггүй Ээ.Явж явж манай 34хувь түүнийгээ зээлсэн л байгаа шүү дээ.
zuw shu
Жагарыг яаагаад ажлын хэсэгт оруулсангүй вээ эх орон ч шударга шинэ үеийн залуучууд маань одоо улс орноо цаашид хөгжүүлэхэд гар бие оролцох хэрэгтэй
Маш сайн. Шалгаж шахаж эх орондоо ашигаа өгдөг болгох хэрэгтэй засагийн газарын нөхөдийг сайн шахаж гэрээг ашигтай болгоход хушуучлан ажиллаарай амжилт хүсье
Нөгөө багабанди өвгөнийг зайлуулах юу болсон бэ хүлээгээд л бна шүү бид .Түүнийг үтэр түргэн явуулах хэрэгтэй бна даа хэлсэн амандаа хүрээрэй оюунэрдэнэ Аюурсайхан хоёроо .хоосон ам болж болохгүй
Ажлийн хэсэгт зарим нэг хүн хангалтгүй байна. Тэр Ануужин МАН-ы татаасаар гарчаад одоо юүн ОТ-н ажлын хэсэгт орох вэ?! Одоо болиочээ!!! Ийм цаг үед мэдлэг чадвартай, бодит үр дүн гаргах туршлагатай хүн хэрэгтэй!!! Иймэрхүү зальтай PR-чид ард түмнийг хохироочоод хэл амаараа давах гэж үздэг хангалттай гашуун үнэн бий шүү!!!
ОТ-н ажлын хэсэгт орсон хүмүүсээ дахин нягтлаарай!!! Хүний тоо бөглөсөн Ануужин мэтийн хүн явж байдаг арай л харамсалтай байна. Монгол Улс ингэтлээ мэдлэг чадвартай хүнгүйдсэн гэжүү?! Эсвэл ямар нэг зорилго байна уу!!
Алтанхуяг гишуун ОТ-н ажлын хэсэгт байх ёстой хүний нэг мөнөөс мөн. Одоогийн энэ хүмүүс хангалтгүй шүү! Тэр Ануужин одоо болио! Одоо хугацаа алдах цаг биш шүү!
Эзэн хүмүүс гэдэгээ мэдрүүлээд гэрээг өөрчилж ЭХ ОРОНДОО ашигтай төсөл болгоорой !