Засгийн газраас сар шинийн баярыг тэмдэглэхийг хориглосонтой холбогдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар тодорхой шийдвэрүүдийг гаргаж буй. Тухайлбал, энэ сарын 11-нээс эхлэн 420 000 хүнээс шинжилгээ авахаар тооцон, бэлтгэлээ хангаж эхэлсэн бөгөөд иргэдийн хөдөлгөөнийг 90 орчим хувиар бууруулж байж өвчний тархалтыг хумьж, голомтыг цөөлнө гэж үзэж байгаа юм.
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар: Иргэд гэрээсээ огт гарахгүй. Нийслэлийг тэр чигт нь цагдаагийн байгууллага хяналтдаа авч, хязгаарлалт тогтооно. Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, иргэнийг 500 000, аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн үг. Хөл хорио тогтоосон үед иргэд аливаад ухамсартай хандах хэрэгтэй. Нийт хүн амын хэмжээнд шинжилгээ авах гэж байна, айл хэсэж, золгоно гэсэн асуудал байхгүй. Үүнийг таслан зогсооно гэсэн.
Энэ дагуу иргэд, олон нийтээс уг шийдвэрийн талаар санал бодлыг сонслоо. Иргэдийн хувьд халдвар ихсэж байгаа энэ үед хөл хорио тогтоох нь зөв. Иргэд өөрсдөө ухамсартай байж айл хэсэхгүй байх хэрэгтэй. Мэдээж торгохгүй гэвэл зарим иргэдийн хувьд гэр орноосоо гарна гэж тооцоолсон тул өндөр торгууль ногдуулснаар гэр гэртээ байна гэж үзсэн байх.
Иргэдийн халаасанд 500 мянган төгрөг байтугай 5000 төгрөг ч байхгүй хэцүү байна. Хатуу шийдвэр гаргасан тул сар шинийн өдрүүдээр золголт хийж 500.000 төгрөгөөр торгуулах эсэх нь иргэдийн ухамсрын асуудал гэдгийг иргэд дурдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
40 жил ажил хийгээд тэтгэвэртээ гарсан буурай сард 360000 авж бн цагаан сараар гарвал 500000