Монгол Улсын Эрүүл мэндийн яам ОХУ-ын "Спутник V" коронавирусийн эсрэг вакциныг түргэвчилсэн журмын дор бүртгэсэн гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлэв.
"Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас "Спутник V" коронавирусийн эсрэг вакциныг бүртгэснийг Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас зарлаж байна. Бүртгэлийг тус улсын нутаг дэвсгэр дээр эмнэлзүйн нэмэлт туршилт үйлдэлгүйгээр хийсэн бөгөөд түргэвчилсэн журмын хүрээнд буюу онцгой байдлын үед ашиглах яаралтай зөвшөөрөл олгосон" гэж тус сангийн мэдэгдэлд дурджээ.
Сангийн тэргүүн Кирилл Дмитриев "Монгол дахь түншүүд "Спутник V" вакцины өндөр үр дүн болон аюулгүй байдлыг харуулсан клиник судалгааны баримт мэдээллийг сайтар судалж үзээд вакциныг бүртгэхээр шийдсэн. "Спутник V" бол дэлхийн тэргүүлэх вакцинуудын нэг бөгөөд түүний хэрэглээг зөвшөөрөх улс орнуудын тоо өдөр бүр нэмэгдэж байна" хэмээн мэдэгдсэн юм. Мөн вакцины зөвшөөрлийг тус сангийн орон нутгийн түнш, Монголын тэргүүлэх эмийн үйлдвэр "Монгол Эм Импэкс Концерн" ХХК-ийн туслалцаатайгаар авсан болохыг тэмдэглэсэн байна.
Одоогоор тус вакцин нь дэлхийн 20 гаруй оронд албан ёсоор бүртгэгдээд байгаа юм.
Эх сурвалж: Риа Новости
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ОРОС ВАКЦИНААР МОНГОЛЧУУД БИД ЭРҮҮЛЖИХ БОЛТУГАЙ.