АНУ-ын Миннесота мужийн Буффало хотын Аллина эрүүл мэндийн төвд буутай этгээд халдлага үйлдэж таван хүнийг гэмтэж шархдуулжээ. Халдлагын дараа гэмтэж шархадсан иргэдийн нэг нас барсан тухай мэдээллээ. Одоогоор амь насаа алдсан хохирогч эмнэлгийн ажилтан, өвчтөний аль нь болохыг тодорхой мэдээлээгүй байна.
Аллина хотын эрүүл мэндийн төвд 67 настай эрэгтэй халдлага үйлдсэн. Орон нутгийн цагаар мягмар гарагийн үдээс өмнө 11 цагт 911-т дуудлага иржээ. Цагдаа нар сэжигтнийг баривчилсан ба Грегори Ульрих гэгч болохыг тогтоожээ.
Мөн цагдаа нар эмнэлгийн хүлээн авах танхим болоод ойролцоох хэд хэдэн байршлаас сэжиг бүхий боодолтой зүйл олж илрүүлсэн. Сэжигтэн эмнэлгийн үйл ажиллагаа болоод эмнэлгийн ажилтнуудын нэгт сэтгэл дундуур байснаас халдлага үйлдэх сэдэл төрсөн байж болзошгүй гэж үзжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.