СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-09

СХД-т хоёр гэр шатаж, 5-13 насны гурван хүүхэд галд өртөн нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага өнөө өглөөний 10:37 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг 11 км зам туулан очиход Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм.

Хүйтний улиралд Онцгой байдлын байгууллагад ирж байгаа аюул, ослын дуудлагын дийлэнх хувийг ахуйн гал түймрийн дуудлага эзэлдэг байна.

Он гарснаар

Галын шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны утас, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэх, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээх зэргээр галын аюулгүй байдлын дүрэм журмыг баримтлаагүй, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн гарч байгаа аж.

Иймд, сар шинийн баярын өдрүүдээр,

– Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх

– Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх (шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)

– Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх

– Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх

– Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.