СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Марокко: Газар доорх үйлдвэр үерт автаж, 24 хүн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Марокко улсад хүчтэй аадар бороо орсны улмаас газар доорх хууль бус нэхмэлийн үйлдвэр үерт автаж, дор хаяж 24 хүн нас барсан гэж эрх баригчид мэдээлэв.

 Үер болох үед энэхүү барилгад хэдэн хүн байсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Аврах албаныхан одоог хүртэл хэргийн газарт байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн байна.

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр үйлдвэрт хүмүүс ажиллаж байх үеэр байшингийн хонгил руу ус цутгаж эхэлсэн байна. болохыг "AFP" агентлаг мэдээлсэн юм. Амиа алдсан хүмүүс бүгд 20-40 насны иргэд байсан гэж Засгийн газрын албан тушаалтан тэмдэглэжээ.

Мароккогийн нэхмэл, арьс ширний үйлдвэрүүд албан бус үйл ажиллагаа явуулах нь элбэг байдаг бөгөөд зохицуулалтгүй үйлдвэрүүдийн улмаас ажилчдын аюулгүй байдал алдагддаг байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.