Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 11-23-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоож, "Нэг хаалга, нэг шинжилгээ" авахтай холбогдуулан, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох агентлагийн дарга нар үүрэг чиглэл өгч, бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл сонслоо.
"Нэг хаалга, нэг шинжилгээ"-нд 420 мянган өрхөөс тус бүр нэг иргэнийг хамруулахаар төлөвлөж буй. Уг шинжилгээг зохион байгуулахад хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хангаж ажиллах ёстой гэдгийг Нийслэлийн Засаг дарга онцоллоо.
Хөл хорионы үеэр суурин болон явуулын шинжилгээ авах 210 цэг ажиллах бол 15100 төрийн алба хаагч шинжилгээ авахад бэлэн болжээ.
Мөн "Нийслэл нэгдсэн дататай болсноор иргэдийн санал хүсэлтийг авч ажиллах боломж бүрдсэн. Дүүрэг хороон дээр асуудал гарсан тохиолдолд ямар схемээр ажиллах вэ гэдэг датаг ЭМЯ руу хүргүүлнэ.
Хүнсний дэлгүүр ажиллахгүй зэрэг ташаа мэдээлэл нь иргэдийг төөрөгдүүлж байна. Иргэдэд маш ойлгомжтой, энгийнээр мэдээллээ хүргэж ажиллах нь чухал. Нийслэлийн онцгой комисс, Улсын онцгой комисс хоёрын хоорондын уялдаа холбоог маш сайн хангаж ажиллах шаардлага байна” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Amisgaa tsarailsan hotiin dargaaa. Ter dargantsaruudaa gargaarai. Oroondoo tsai coffee zoolgoog l suugaad baih sanaatai mai shuu. Zogswol hamtad ni l zogsoono shuu.