СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНАСАУ-ын хакерчид жилийн дотор 300 сая ам.доллар хулгайлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Умард Солонгосын хакерчдын арми өнгөрөгч 2020 онд 300 сая ам.долларыг хулгайлж цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрт хөрөнгө оруулж, олон улсын хууль дүрмийг зөрчсөн хэмээн НҮБ мэдээллээ.

Уг баримтаар Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг эдийн засаг, санхүүгийн байгууламжууд руу халдах, хөрөнгийн биржийн санд нэвтрэх зэргээр улс орноо зэвсэгжүүлж, эдийн засгаа аврахыг оролдож байна хэмээн буруутгаж байгаа юм.

Энэ талаарх баримтыг дэлгэсэн улсын нэрийг зарлаагүй бөгөөд НҮБ-ын гишүүн орнуудын нэг ажээ. Тус улсын баталснаар .

Мөн НҮБ-ын зүгээс БНАСАУ-ыг цөмийн хөтөлбөрт зориулсан материал үйлдвэрлэх, баллистик пуужингийн дэд бүтцийг сайжруулах хөтөлбөрт зориулж хилийн чанадаас технологи судалж байгаа хэмээн буруутгалаа.

Умард Солонгосын нууц үйл ажиллагааны талаарх мэдээллийг зургаан сар тутамд танилцуулдаг ба НҮБ-ын гишүүн орнууд, тагнуулын агентлагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Умард Солонгосоос зугтсан иргэдийн мэдээллийг ашигладаг байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.