СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-09

LIVE: Нэрт зохиолч Л.Түдэв агсны дурсгалын хөшөөг залах ёслол

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч Л.Түдэв агсны дурсгалын хөшөөг Монголын залуучуудын холбооны байранд заллаа.

Монголын залуучуудын холбоо өөрийн байрны нэгдүгээр давхартаа өнөөдөр их зохиолч, эрдэмтэн Л.Түдэв агсны дурсгалын хөшөөг босгож, нээлтээ хийлээ. "Номын сангүй айл бол айл биш" гэж Л.Түдэв агсан хэлсэн байдаг. Цаашид МЗХ байрандаа цахим номын сан бий болгохоор ажиллаж байгаа аж. Цахим номын сан нээгдэхээр энэхүү хөшөөг хүндэтгэлтэйгээр зална гэв. 

Хөшөөний нээлтэд МХЗЭ-ны ахмадууд, Монголын зохиолчдын хороо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөллүүд оролцлоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.