СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хотын ундны усны эх үүсвэрийг хордуулахыг оролджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Флорида мужийн Олдсмар хотын ус хангамжийн системд үл таних этгээд зөвшөөрөлгүй нэвтэрч, оршин суугчдын ундны усны эх үүсвэрийг хордуулахыг оролдсон тохиолдол гарчээ.

Хакер усны системд нэвтэрч натрийн гидроксид буюу үнсэн шүлтийн хэмжээг онц аюултай түвшинд нэмэгдүүлэн, ундны ус руу цутгахыг оролдсон байна. Азаар цэвэр усны хангамж хариуцдаг ажилтнуудын нэг уг үйлдлийг илрүүлж, буцаажээ.

гэжээ. Тухайлбал усанд зэв ихсэх ба хүний арьс, нүдийг гэмтээх, үс унагах зэрэг эрсдэлүүдийг үүсгэдэг байна. Цаашлаад ам, хоолой, ходоодыг гэмтээж бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрдэг ажээ.

Одоогоор хакерыг илрүүлж баривчлан саатуулаагүй байна. Мөн хотын усны компьютерын программын системд зөвшөөрөлгүй нэвтэрсэн этгээд нь АНУ-ын нутаг дэвсгэрээс үү, гадны улс орноос халдсан уу гэдгийг тогтоогоогүй байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.134

Гадаад мэдээний өмнө улсынх нь нэрийг бичиж бай. АНУ: гэх мэт.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.