СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч гурван хүн амиа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Экогийн 26 дугаар байрны дэргэд дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлага иржээ. 

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7 км замыг туулан 23:38 цагт очиход тус байрны дэргэдэх дулааны шугам сүлжээний худагт халуун усны шугам задарч дотор нь тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Шуурхай алба дуудлагын дагуу шуурхай ажиллагааны бүрэлдэхүүн газар дээр нь очиход дулааны худаг нь усаар дүүрсэн байсан тул ус буулгагчийг хаахад хүндрэлтэй байсан ч тухайн хаалтыг хааж хэвийн байдалд нь оруулсан.
.
Иймд дулааны эрчим хүч хэрэглэгч хувь хүн, аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид байгууллагууд өөрийн эзэмшлийн дулааны худаг камерт гадны болон орон гэргүй иргэд зөвшөөрөлгүй орж шугам тоноглол гэмтээх, амь насаа алдахаас урьдчилан сэргийлж, тогтмол үзлэг шалгалт хийж ажиллахыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.