СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-09

Шахмал түлшнээс дээж авч шинжлэхийг үүрэг болгов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар ирэх пүрэв гарагаас нийслэлд тогтоох хатуу хөл хорионы үеэр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцсэн байна.

Хуралдааны эхэнд Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “УОК, НОК-оос өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 11-нээс эхлэх хөл хориог зохион байгуулах ажилд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлагууд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцох шаардлагатай. Энэ 10 хоногт хатуу хөл хориог үр дүнтэй зохион байгуулж, цаашид дахин ийм арга хэмжээ авах нөхцөл үүсгэхгүй байх ёстой юм” гэлээ.

Хөл хорионы үеэр нийслэлийн 412 мянган өрхийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрөөс төрийн албан хаагчид шинжилгээнд хамрагдаж байгаа юм. Харин юм.

Мөн

Түүнчлэн бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүүхэд, ахмад настны халамжийн төвд халдвар, хамгааллын дэглэм мөрдүүлж байгаа эсэхэд хийсэн хяналт, шалгалтын талаар мэдээллийг мэргэжлийн байгууллагууд өгсөн юм.

Хуралдааны төгсгөлд сайжруулсан түлшнээс тортог ихээр ялгарч, эвгүй үнэр  ихээр ялгаруулж байна гэсэн иргэдийн гомдлыг хэлэлцэж, дээж авч шинжлэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгалаа.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажил, шар усны үер, булаг болон хөрсний усны халиа, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газар, дүүргийн Засаг дарга нарт өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.