Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Богдхан төмөр зам”-ын трасс болон “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцаж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Богдхан төмөр замын трасс нь Дарханы төмөр замын 361-ын гармаас салж, Эмээлт, Шувуун фабрик, Хөшигийн хөндий, Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур гараад Хангай зөрлөг, Багахангай өртөөнд хүрнэ. 361-ын гармаас салж, Хангай зөрлөг хүртэл 104 км. Харин тахир, тойруугаа янзлаад явахад 164 км зам болно.
Энэ замд гурван том тунель бий. Эхний тунель 5.7 км, хоёр дахь нь 9 км, гуравдахь 700 метр нийт 15.2 км тунель. “Богдхан төмөр зам”-ын трасс ашиглалтад эхний ээлжинд орсноор Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тээвэрлэдэг төмрийн хүдэр зэрэг экспортын бараа энэ төмөр замаар явах бөгөөд нэмэгдээд ОХУ-аас БНХАУ руу явдаг транзит ачаа тээвэр энэ трассаар явах юм байна.
Бүх ачаа тээврийн 60 хувь “Богдхан төмөр зам”-ын трассаар явах юм байна. Уг төмөр замын ТЭЗҮ-г гаргахаар Азийн хөгжлийн банк олон улсын тендер зарлаад байгаа бөгөөд өртөг 1.5 сая ам.доллар. 104 км төмөр байгуулах хөрөнгө оруулалтыг 860 болон 500 сая ам.доллар байна гэсэн хоёр тоо яригдаж байгааг “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.
Ерөнхий сайд Давааны зөрлөг гэх газар буюу төмөр замын 369 дэх км-т байрлах зөрлөгт ажиллаад “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.