БЗД-ийн 26 дугаар хороо "Элизабет" хотхоны 214 дүгээр байрны 2 дугаар орцонд хөл хорио тогтоож, цагдаагийн хамгаалалтанд авчээ.
Яг одоо иргэдийг шинжилгээнд хамруулах, айл болгоны хаалган дээр зөвлөмж, мэдээллүүдийг нааж, утсаар мэдээлэл өгөх ажлыг хийж байгаа аж.
Тусгаарлалтад орсон иргэд,
-Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883
-Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366
-Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм байна.
Та бүхэн тусгай чиг үүргийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг чанд сахиж, халдвар хамгааллын дэглэмээ сахиарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.