Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаатай ярилцлаа. Сүүлийн хоёр хоногт нийгэмд гараад буй золгүй явдал, осол, хүний амь настай холбоотой мэдээллийг дамжуулахдаа сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллага ёс зүйн код баримтлах нь чухал хэмээн уриалж байна.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа:
-Сүүлийн үед нийгэмд өрнөөд байгаа үйл явдал дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд ёс зүйн кодоо зөрчиж байна. Сэтгүүлчийн ёс зүйн кодын 4-т заасан "Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар мэдээлэхийг хориглоно", 6-д заасан "Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана" гэсэн заалтууд зөрчигдөж байгаа.
Хандалт хөөх нь мэргэжлийн сэтгүүл зүй биш. Мэдээллийг олон талаас нь нягтлах нь сэтгүүл зүй. Өнөөдөр болж өнгөрсөн үйл явдал болох өөрийгөө шатааж буй хүнийг лайвдах нь ёс зүйн зарчим зөрчиж байна гэж үзэж байгаа тул анхааран ажиллах шаардлагатай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.