Бүгд Найрамдах ардчилсан Конго улсад Эбола вирусийн шинэ тохиолдол бүртгэгдэж, иргэн нас баржээ. Тус улсад өнгөрсөн жил уг вирусийн тархалт намжсанаас хойш анхны тохиолдол бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлэв.
Эбола вирусийн шинж тэмдэг Бутембо хотын ойролцоо Бена тосгонд нас барсан эмэгтэйд долоо хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын нэгний өдөр илэрчээ. Уг эмэгтэй шинж тэмдэг анх илэрснээс хойш хоёр хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 3-ны өдөр эмнэлэгт нас барсан байна.
Эмэгтэйн гэрлэсэн эрэгтэй Эбола вирусийн өмнөх тархалтын үед халдвар аваад эдгэсэн байсан гэж мэдээлжээ. Уг явдлын дараа мужийн онцгой байдлын алба яаравчлан ажилдаа орж Бутембо хотыг чиглэсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг эмэгтэйн ойрын хавьтал болсон 70 гаруй хүнийг илрүүлжээ. Мөн түүний очсон газруудыг ариутгасан байна.
Одоогоор уг тохиолдол шинэ голомт мөн эсэхийг хараахан тогтоогоогүй байна. Эмэгтэйгээс авсан дээжийг нийслэл Киншаса хот руу явуулж өмнөх тархалттай холбоотой юу, шинэ тархалт уу гэдгийг тогтоохоор ажиллана гэж мэдэгджээ.
Эбола вирусээр халдварласан өвчтөнүүдэд халуурах, толгой өвдөх, булчин зангирах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрдэг байна. Халдвар авсан хүн болон амьтны биеэс ялгарах шингэнээр дамжин цааш халдварладаг ажээ.
Энэ хооронд Бүгд Найрамдах ардчилсан Конго улс Ковид-19 цар тахалтай тэмцэж байгаа бөгөөд коронавирусээр тус улсын 23,600 хүн халдварлаж 700 орчим иргэн энджээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.