СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-08

LIVE: C зөвшөөрөлд барьцаалагдсан нүүрс тээврийн жолооч нар 3-12 сар машиндаа амьдарч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Нүүрс тээврийн жолооч нарын ээлж солилт хийгдэхгүй байгаагаас үүдэн 1500 орчим жолооч зээлийн төлөлтөө гүйцэтгэж чадахгүйд хүрч, идэх хоолгүй, түлэх түлээ нүүрсгүй болжээ. Харин хилийн боомт дээр байгаа жолооч нар машиндаа 3-12 сар амьдарч цаашид тэсэхэд бэрх болоод байгаа аж.

Тээврийн жолооч С.Сүхдалай:

Шивээ хүрэн боомтод байгаа жолооч нарыг гэртээ буцах гэхээр компаниуд нь С зөвшөөрлөөс болоод явуулахгүй, эндээс очих ээлжийн жолооч нарын нэрийг жагсаалтад оруулахгүй байгаа. Хятадууд нь ээлжээ солих хүсэлт гаргаж машиндаа хоног төөрүүлж байгаа жолооч нарт нэг удаа ачаа тээвэрлэх хөлсийг нь нэмж гуравдугаар сар хүртэл байж бай, тэс гээд байлгаж байгаа гэсэн. .

Миний хувьд ээлжиндээ явж чадахгүй 4 сар байна. Энд байгаа жолооч нар бүгд ажилгүй, бүгд зээлэндээ даруулаад, зарим нь Монгол банкинд хар тамга даруулчихсан байгаа. Одоо хоол ундны асуудал яригдаад эхэлчихсэн байна.

"Баянзам тээвэрчдийн холбоо"-ны дарга П.Баярхүү:

Тээврийн жолооч нарын ээлж солих журам гаргаж өгөхийг бид УОК, Зам тээврийн яамнаас маш их хүссэн. Гэтэл хоёрдугаар сарын 02-нд нэг журам гарсан нь Өмнөговь аймгийн засаг даргын л журам. .

Уул уурхайн ажилчдын ээлж солилцох журам гарсан ч тэнд нь “туслан гүйцэтгэгч” гэсэн хоёр үг л манай тээврийн жолооч нарт хамаарч байгаа. Энд нь жолооч нар багтаж байгаа юм уу үгүй юм уу мэдэхгүй.

. Жишээ нь: Жолооч нар хотод байхдаа ПСР шинжилгээ авах цэгүүд дээр үнэгүй шинжилгээ өгч явж байснаа ээлжийн ажилдаа явах болохоор үнэтэй шинжилгээ өгөх ёстой болчихдог. Тэр мөнгөө өөрөө төлдөг.

Тэгээд УОК-ийн журмаар тээврийн компани бүр эмчтэй байна гэсэн байгаа. Гэтэл Цагаан хаданд 90 компани ажиллаж байна. Тэгээд 90 эмч оччихсон байж байх юм байна л даа. Хэзээ ч тийм юм байхгүй. Харин нэг эмч оччихсон мөнгөөр дүгнэлт бичиж өгөөд явж байгаа байхгүй юу. Ийм мэдээлэл бидэнд ирсэн. Хөрсөн дээр буусан шийдвэр журам байхгүй байгаагийн жишээ энэ байна.

Тээврийн жолооч Д.Мөнхтунгалаг:

Би 11 жил тээврийн жолооч хийж байгаа. Одоо гэртээ дөрвөн сар гацаад байна. Санхүүгийн хямралд ороод, амьдрал хэцүүдэж байна шүү дээ. Тэгээд эндээс явж болно гэх юм. Тэгснээ Өмнөговь аймгийн энэ журмаар орон нутгийн жолооч нарыг авахгүй гэсэн байх юм. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Өлзийсайхан
3 жилийн өмнө
66.181.161.120

Шадар сайдаа хорионоос өмнө 2р ээлжийн жолооч нараа шуурхай ажилд нь явуулаач ээ эрх мэдэл чинь бна уу үгүй юу

Зочин
3 жилийн өмнө
66.181.183.12

Jolooch buhen kompanitai gereetei bgaa.. zugeer tenej yvdag hun gej bhgui. Zarim ni shal hudlaa medee bnaa...

Б.Баярням.Шивээхүрэн боомт.ON.Трансс ххк.жолооч.
3 жилийн өмнө
202.126.90.40

Тийм шүү дээ.холбогдох дарга нар шуурай шийдэр гаргах хэрэгтэй байна.шинэжилгээний хариу гарсан байхад шууд явдаг болгох хэрэгтэй.хотоос ажилдаа очиход заавал ӨМА аас зөвшөөрөл авах нь буруу шийдвэр байна.шинжилгээ өгөөд хариу гарсан бол шууд явах нь хэн хэндээ амар шүү дээ.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.22

xetsvv bna bna xot yvxaar irj chadaxgvi endees bas C zovshoorol geed yvuulaxgvi xetsvv bna aa

Амарсаихан
3 жилийн өмнө
202.55.188.90

Саин баинуу баян голын хүлгүүд асахгү баин яамрж өр бахгү тэхдл одо бол өр баин гэд баин пю73032412 гөлөгн Амарсаихан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.