СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-08

LIVE: Хуульч Б.Пүрэвсүрэн: Хоёр тамирчин амиа алдсан хэрэгт сэтгүүлчид хүний эрх зөрчиж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Глоб интернэйшнл" ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэнтэй хоёр тамирчин амиа алдсан хэрэг дээр зарим сэтгүүлч хэрхэн хүний эрх зөрчиж байгаа талаар ярилцлаа

. Тухайлбал Монгол Улсын хэвлэл мэдээллийн тухай хуульд болон ОУ-ын гэрээ, конвенцоор хүний алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалсан, хувийн нууц, гэр бүл, захидал харилцааны нууц, халдашгүй эрхийг хамгаалсан байдаг. Саяхан гарсан үйл явдал дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэд хэдэн алдаа гаргасан. Жишээ нь аливаа этгээдтэй холбоотой мэдээллийг “дуулиантайгаар” тараахаас татгалзах ёс зүйн зарчим байдаг. Мөн хувийн нууцад хүндэтгэлтэй хандана гэсэн 2015 онд Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 10 зүйл заалттай баталсан ёс зүйн зарчим байгаа. Эдгээрийг зөрчсөн байна.

Тухайн хэвлэл эдгээр зарчмыг зөрчсөн бол Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргаж шийдүүлэх боломжтой. Хэвлэлийн зөвлөлөөс залруулга гаргах, зөөлөн зохицуулалтын шийдвэрүүд авч явдаг.

Мөн эрүүгийн хуулийн 13.6 буюу бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтрэн орж гэрэл зураг, дуу дүрс, бичлэгээр баримтжуулах, Зөрчлийн хуулийн 6.2 зүйлээр бусдын орон байрны зураг, дүрсийг зөвшөөрөлгүй авах, үүнд гаднах талбай, тохижолт, хаяг зэргийг багтаан заасан зүйлүүдийг зөрчсөн байна.

Хоёр тамирчин амиа алдсан харамсалтай хэрэгт хэвлэл мэдээллийн зүгээс дээрх хуулиудыг зөрчсөнөөс гадна нэр ус, албан тушаал, орон байр гээд хувь хүний халдашгүй эрхийг зөрчсөн. Талийгаач нарын нэр, ажил, сургууль гээд мэдээллүүдийг нээлттэй зарласан байдал дээр зөвхөн ар гэр гэхгүй иргэн бүр гомдол гаргах эрх нээлттэй байдаг шүү.

.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN
1 жилийн өмнө
129.205.124.224

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.