СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ Австралийн телевизийн хөтлөгчийг баривчилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

БНХАУ Австралийн сэтгүүлч, телевизийн хөтлөгч Ченг Лэйг хилийн чанадад Хятад улсын нууцыг хууль бусаар дэлгэсэн хэрэгт сэжиглэн, албан ёсоор баривчилжээ.

Хятадын албаныхан юм. Хятадын Гадаад хэргийн яам Ченг Лэйг үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан гэж сэжиглэж байгаа аж.

Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пэйны үзэж байгаагаар мөрдөн байцаалтын үйл явц долоон сарын турш үргэлжилж магадгүй аж. Тэрээр өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Бид Ченг Лэйд боломжит бүх консулын дэмжлэгийг үзүүлж, Хятадын эрх баригчидтай чадах чинээгээрээ хамтран ажиллах болно. Түүнд зохих ёсоор, хүнлэгээр, олон улсын стандартын дагуу хандаж байгаа эсэхийг бид тогтмол шалгаж байгаа" хэмээн мэдэгдсэн байна.

Бээжин дэх Австралийн Элчин сайдын яамны ажилтнууд Лэйг саатуулагдсанаас хойш түүнтэй зургаан удаа уулзсан бөгөөд хамгийн сүүлд нэгдүгээр сарын 27-нд очсон байна. Түүний бага насны хоёр хүүхдийг Мельбурн дахь эмээ нь асарч байгаа гэнэ.

Ченг Лэй Хятадад төрсөн боловч багадаа аав, ээжийн хамт Австрали руу нүүсэн аж. Гэвч түүнийг саатуулагдсаны дараа түүний бичлэгүүд Хятадын вэбсайтуудаас устжээ.

Эх сурвалж: The West Australian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.