СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мьянмарт 10 гаруй жил болоогүй өргөн хүрээтэй жагсаал хийв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Мьянмар улсад өнгөрсөн долоо хоногт төрийн эргэлт гарч Аун Сан Су Чи тэргүүтэй улс төрчид баригдаж, цэргийн эрх мэдэлтнүүд төрийн эрхийг гартаа авсан. Өнгөрсөн жилийн сонгуульд ялалт байгуулсан Ардчиллын төлөө Үндэсний лиг намын дарга Аун Сан Су Чи дэмжигчид болоод ард иргэдэд хандан уг явдлыг эсэргүүцэн жагсаал хийхийг уриалаад байсан юм.

Тэгвэл . Уг жагсаал арав гаруй жилийн хугацаанд тус улсад тохиогоогүй өргөн хүрээтэй жагсаал болсон гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Янгон хотод болсон жагсаалд оролцогчид “Бид цэргийн дарангуйллыг хүсэхгүй байна. Ардчиллыг хүсч байна” хэмээн уриалсан байна. Янгоноос гадна арав гаруй хотод ижил төстэй жагсаал болжээ.

Жагсаал болсон өдөр интернэтийг хязгаарласан байсан ч орой дахин сэргээжээ. Армийн эрх баригчид одоогоор жагсаал цуглааны талаар хариу мэдэгдэл өгөөгүй байна. Цэргийн эрх мэдэлтнүүд өнгөрсөн 11 дүгээр сарын сонгуулийг луйвардсан гэж буруутгаж байгаа ч тэдэнд нотлох баримт байхгүй гэж өрнөдийн эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Төрийн эргэлт хийсний дараа Мьянмарт жилийн хугацаатай онц байдал зарласан.

.

Тус улсын томоохон хотуудын нэг Янгонд хамгийн өргөн хүрээтэй жагсаал болсон ба жагсаалд оролцогчид улаан өнгийн цамц өмсөж, улаан өнгийн бөмбөлөг барьсан байна. Энэ өнгө нь Су Чигийн даргалдаг намыг төлөөлдөг ажээ. Жагсаалын үер автомашин, автобусууд дуут дохиогоо дуугарган дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Янгоноос гадна нийслэл Нейпьидо, Мавламин, Мандалай зэрэг хотуудад багахан хэжээний жагсаал хийсэн ба зарим хотод буун дуу гарсан тухай мэдээлэв.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.