Сүүлийн 24 цагт нийт 14978 хүнд шинжилгээ хийснээс 34 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ.
Эдгээр нь өмнө нь илэрсэн халдваруудын дам болон ойрын хавьтлуудаас илэрсэн. Мөн шинжилгээ өгөх цэгүүдээс сайн дураараа шинжилгээ өгсөн хүмүүсээс халдвар илэрсэн. Ингээд Улаанбаатар хотод нийт 1187 тохиолдол батлагдсан. Улсын хэмжээнд кластер 1513 тохиолдол бүртгэгдсэн. Нийт 14 хүн эдгэрч гэртээ харьсан.
БЗД, СХД, БГД-үүдэд өвчлөлүүд шинээр ихээр нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагт ойрын хавьтлаар 218 хүн тусгаарласан.
Хавьтлын тоо маш их нэмэгдэж байна. Хавьтлуудын 40 хувь нь гэр бүлийн хүрээнд байгаа бол 60 хувь нь гадуур явсан, төрсөн өдөр тэмдэглэсэн, ажлын хамт олон, үйлчилгээний газрууд зэргээс илэрсэн байна. Тиймээс иргэд зай барих, шалтгаангүйгээр цугларалт баярт очихгүй байхыг анхааруулж байна.