Өмнөх УОК-ын удирдлагууд болох Ө.Энхтүвшин, Я.Содбаатар нар ард иргэдийнхээ эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж байсан билээ. Үүнээс үүдэн улс орны эдийн засагт улаан гэрэл асаад удаж байна.
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бодлогын тэрхүү алдааг засна гэдгээ зарлан "Хүн ардынхаа эрүүл мэндийг ч бодно. Улс орны эдийн засгаа ч аварна" хэмээн мэдэгдээд байгаа. Иймд цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг гаргах ажлын хэсгийг байгуулсан ба ажлын хэсгийн танилцуулгыг яг одоо Төрийн ордонд сонсож байна.
"Цогц төлөвлөгөөг даваа гарагт ээлжит бусаар Засгийн газар хуралдаж батална" хэмээн ЗГХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.