СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-06

Хөл хорионы өдрүүдэд QR код олгохгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Засгийн газраас цагаан сарын баярын өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хатуу хөл хорио буюу  бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон. 

Өмнөх хөл хорионы өдрүүдэд ажиллах зөвшөөрөлтэй 13 байгууллагын зайлшгүй зорчих ёстой ажилчдын автомашинд QR код олгож хөдөлгөөнд оролцуулж байсан бол энэ удаад код олгохгүй ажээ. Харин ажлын үнэмлэхээрээ 07:00-10:00, 17:00-20:00 цагуудад нийтийн тээврээр үйлчлүүлнэ. Мөн хувийн унаагаараа зорчиж болох бөгөөд ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхээ биедээ авч явах зайлшгүй шаардлагатай. 

Сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-нээс 23-ны өглөөний 06:00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд дараах байгууллагууд ажиллах зөвшөөрөлтэй байна. Үүнд:

-Цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа

-Эрүүл мэндийн байгууллага

-Шатахуун түлшний хангамжийн үйл ажиллагаа

-Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт түгээлт

-Ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ

-Хэвлэл мэдээлэл

-Харилцаа холбоо, шуудан

-Банкны цахим болон автомат тооцооны машины үйл ажиллагаа

-Шуудан харилцаа холбоо

-Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.22

Baiguulgiin xaruuluud..ajiliin vnemlexeer ywaj bolox u..gej.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.