СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-06

Энэ долоо хоногийн баатрууд

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Уржигдар /2021.02.04/ Баянгол дүүргийн I хороо Богд-Ар хорооллын 11А байрны 8 давхрын кабел холбооны утаснаас гал гарч, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид галыг шуурхай унтрааж, галын голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд, 43 иргэнийг гаргаж, нийт 66 иргэнийг авран хамгаалсан юм.

Уг гал унтраах, аврах ажиллагаанд ажилласан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг олон нийтийн сүлжээнд энэ долоо хоногийн баатрууд хэмээн онцолж байна.

Тэр дундаа бага насны хүүхэд болон өндөр настай иргэнийг орон сууцнаас өргөөд гаргаж буй Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч ахлагч Н.Махвалын зургууд цахим орчинд эерэг давалгааг үүсгээд байгаа юм.

Ийнхүү өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, авран хамгаалах үүргээ нэр төртэй  биелүүлсэн алба хаагчдадаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.