Эрүүл мэндийн яамны коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэе.
ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа:
-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20 851 хүнд шинжилгээ хийснээс 61 халдварын тохиолдол бүртгэгдлээ. Энэхүү тохиолдлууд Улаанбаатар хотоос илэрсэн. "Монгол шир" компаниас үүдэлтэй голомтоос одоогоор 45 хүн халдвар аваад байна. Тус компанийн 22 ажилтан, тэдний ойр дотны найз нөхөр, гэр бүлийн хүмүүс халдвар авсан.
Ийнхүү улсын хэмжээнд 1989, Улаанбаатар хотоос 1153 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр хүмүүсийн 73 хувь нь эдгэж, эмнэлгээс гараад байна.
"Амгалан" амаржих газраас хоёрдугаар сарын 1-нд хоёр халдвар илэрсэн. Энэ голомтоос одоогоор долоон халдвар илрээд байна. Төрсөн эх, эмч, эмнэлгийн ажилтан халдвар авчээ.
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл:
-Эдийн засаг маш хүнд байна. Халдвар нэмэгдэж байгаа нь бидний санааг зовоож байна. Иймд Цагаан сарыг аль болох тэмдэглэхгүй байх, 12 хоногийг хөл хориог жинхэнэ утгаар нь тогтоох хэрэгтэй. Хайртай хүмүүстээ хайргүй л бол, халдвар тархаая гэж бодвол очиж золгох байх даа. Бэлгээр халдвар тархана. Авч, өгч байгаа хэн нь ч халдвар тархааж мэднэ шүү. Тархалт их болбол уул уурхай, цахилгаан эрчим хүчний салбарт хүндрэл үүснэ. Мөн, шинжилгээний зардлууд маш өндөр байна.
Агааржуулалтын хоолойгоор дамждаг эсэх талаар судалгаа хийхэд "боломжтой" гэсэн дүгнэлтийг дэлхийд гаргаад байгаа. Яг батлагдсан зүйл биш. Хананы цаана байгаа учир бүрэн судлах боломжгүй байгаа. Иймд иргэд цонх, салхивчаа онгойлгож агаараа сэлгэх хэрэгтэй.