СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүн амины хэргээр 21 жил хоригдсон хоёр эрэгтэйг цагаатгажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өмнөд Солонгосын Накдонг голын аллагын хэрэгт буруутгагдан, 21 жилийн турш хоригдсон хоёр эрэгтэйг Пусан хотын дээд шүүх өнгөрөгч пүрэв гарагт цагаатгажээ.

байна. 

Шүүхийн шийдвэрт "Цагдаа нар баривчлах тогтоолгүйгээр сэжигтнүүдийг хууль бусаар баривчилснаас гадна мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн болохыг хохирогчид болон тухайн үед тэдэнтэй хамт хоригдож байсан хүмүүсийн мэдүүлгүүд нийцэж байгаагаас дүгнэж болно" хэмээн тэмдэглэжээ. Хэлмэгдсэн хоёр эрэгтэйг дээрэм, аллагын хэргээс цагаатгасныхаа дараа даргалагч шүүгч Квак Бёнг Су "Эрүүдэн шүүж, хүчирхийллийн аргаар олж авсан мэдүүлэг бол нотлох баримт биш" хэмээн онцолсон байна.

Цагдаа нар тус хэргээс нэг жил 10 сарын дараа Чой, Жанг нарыг сэжигтнээр татсан аж. Тэдэнд бүх насаар нь хорих ял оноосон боловч тэд 21 жил ял эдэлснийхээ дараа 2013 онд тэнсэнгээр суллагдсан юм.

Чой, Жанг нар анхны мөрдөн байцаалтаас хойш тэднийг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэдгийг мэдэгдсээр ирсэн хэдий ч тэдний нэхэмжлэлийг 2019 оны дөрөвдүгээр сар хүртэл авч үзээгүй байна.

Эх сурвалж: Korea JoongAng Daily

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.