Улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ олгуулж, албан тушаалаа урвуулсан хэрэгт ял шийтгүүлсэн УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хэлэлцлээ.
Б.Ундармаагийн хувьд хамаарал бүхий “Доктор МЭИК” компанидаа дээрх сангаас 700 сая төгрөг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан хэрэгт холбогдсон бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны наймдугаар сарын 10-нд “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд тооцсон юм. Улмаар нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жил хасаж, хоёр жил зургаан сар хорих ял ногдуулсан билээ.
Анхан шатны шүүхээс оноосон уг ялыг Б.Ундармаа болон түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нар хүндэдсэн гэж үзэн давж заалдах гомдол гаргасан. Уг гомдлыг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны аравдугаар сарын 22-нд хянан хэлэлцэж, хорих ялыг нь өөрчлөн, 40 сая төгрөгөөр торгохоор болов. Ингэж өөрчилсөн нь Б.Ундармаагийн эрүүл мэндийн байдалтай холбоотой, гурван ч удаа хүнд мэс засалд орсон, улсад учруулсан хохирлоо төлсөн, зээлийн хүүг нь ч барагдуулсан, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд ч, анхан шатны шүүх хурлын үеэр ч хүлээн зөвшөөрсөн гэх зэргийг нь харгалзан үзсэнээс болсон байдаг.
Харин давж заалдах шатны хуралд оролцсон гурван шүүгчийн нэг нь тусгайлсан санал гаргаж, торгох ял оноохыг эсэргүүцэж байсан гэдэг. Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны хурлын үеэр нэг шүүгчийнх нь гаргасан тусгайлсан саналыг ч хянан үзсэн юм. Уг нь хяналтын прокурор нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх ёстой хэмээн давж заалдах шатны шүүхийн магадлалд эсэргүүцэл бичсэн. Дээд шүүх эсэргүүцлийг хүлээн аваагүй ч давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр шинэчилсэн хэлэлцүүлэг хийлгэхээр буцаах шийдвэр гаргалаа.
Давж заалдах шатны шүүхийн магадлал шинээр гартал түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Yanhan gicheeg shorond hataa enenees bolj niigmiin daatgaliin shimtgel nemegdej bn hogiin lalriin buzar I nobsh
Хохиролоо барагдуулсан гэдэг нь юу гэсэн үг дандаа ард түмэнийг төөрөгдүүлнэ улсын сан хөмрөг хоосолсон хүн ингээд байж байдаг мөн их харуусал юм даа
Наад авгай чинь ганцаараа идээгүй нөхөр хүүхэд хамаатан садангаараабүлэглэн идэж тийм их мөнгө хөрөнгийг ганцаараа идэж барах уу үгүй л байхгүй юу
40 say tugrug ulsiig hohirooson mungunii hajuud yu ch bish!!!! Herev iim torguul uguul boldog bol daraagiin ulsiin mungu iidegch aihchgui idseer, ulsiig hohiroosoor bh bolno. Tiimees hohirol buyu yarigdaj bga munguu 100% tuluul!!!! Hamtragch nartaigaa huvaaj tulnu biz!!!! Bie haagaar n hiideg gazar n hiij oilguul!!!! Iim jishig gargahgui bol hulgaich nar zogsohgui !!!!