Үзэгч таны харж буй энэ зураг орон сууцны долоон давхарт байх айлын хийсэн туршилтын үр дүн. Тус айл цагаан өнгийн даавуун материалаар цонхныхоо дотор талд шүүлтүүр хийжээ. Харин сарын дараа уг цагаан өнгийн шүүлтүүр тас хар болж өөрчлөгджээ.
Энэ бол Тавантолгой түлшний үйлдвэрээс харьцангуй хол буюу Оффицер орчимд байх айлд хийсэн туршилт. Энэ туршилтаас нийслэл хотын агаарын бохирдол ямар түвшинд байгааг шууд харж болох ажээ. Улмаар Улаанбаатарчууд бид ямар хэмжээний хортой агаараар амьсгалж буйг ч шууд харж болох үр дүн юм.
Харин Тавантолгой түлшний үйлдвэрийн орчимд байх айлууд, тэнд оршин суугчдын амьсгалж буй агаар, хөрс, орчны бохирдол үүнээс хэд дахин илүү бөгөөд хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалгаагаар тогтоох биз ээ.
Олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар PM2.5 тоосонцрын зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаарын бохирдолтой орчинд амьдарч байгаа хүмүүс амьсгалын замын төдийгүй олон төрлийн өвчтэй болж байна.
Тухайлбал, Агаарын бохирдлоос шалтгаалан үр зулбалт, дутуу төрөлт, ургийн гажиг үүсэх магадлалтай. Төрсний дараа уушгины үрэвсэл, багтраа, бронхит үүсэх эрсдэлтэй. Улмаар хүүхдийн ген өөрчлөгдөж, хорт хавдар үүсгэх, өсөлт саарах нөлөөлөл бий болдог байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Paaa zaila