Бид Тоёоко-инн зочид буудалд тусгаарлагдаж буй иргэний гомдлоор мэдээлэл бэлтгэж хүргэсэн. Тухайн иргэн “ Тоёоко-Инн зочид буудал өглөөний цайндаа нэг зүсэм талх өгч байгаа” тухай гомдоллосон юм.
Харин энэ удаад Тоёко-Инн зочид буудлаас тайлбар авлаа. Тус зочид буудлын менежерийн хэлснээр тусгаарлалтад байгаа иргэдэд өдөрт дөрвөн удаа хоол өгч байгаа ажээ. Тухайлбал,
Өглөө 08:30-09:00 цагийн хооронд нэг зүсэм талхтай хийцтэй цай эсвэл каш,
Өдөр 12:00-13:30 цагийн хооронд 1,2-р хоол/хоёр хоол гэж тооцно/,
Орой 17:30-18:30 цагийн хооронд 1-р хоол өгдөг байна.
Харин нэг өдөр хоолоо өгөлгүй өнжсөн гэх гомдлын тухайд:
Тоёоко-Инн зочид буудал хоолоо дотроо хийдэггүй бөгөөд УОК-оос томилж өгсөн захиалгын хоолны газраас хоолоо авч, тусгаарлалтад буй иргэдэд хоол хүргэх үйлчилгээг резидент эмч нар хариуцдаг байна. Улмаар хоолоо ирж авахыг цагаан хоолойгоор 3-4 удаа зарладаг ч зарим иргэд өрөөнөөсөө гарч ирж хоолоо авдаггүй. Энэ нь тухайн иргэний өөрсдийн хариуцлагын асуудал хэмээн үзэж байгаагаа онцоллоо.
Мөн тус буудлын зүгээс “гомдол гаргасан иргэнийг Улсын онцгой комиссын Шуурхай штабт мэдэгдэж, хариуцлага тооцуулна” гэж үзэж байгаа ажээ. Учир нь олон нийтийг төөрөгдүүлсэн, ташаа мэдээлэл тараасан бол УОК-оос хариуцлага тооцдог байна.
Гэвч тус зочид буудалд тусгаарлагдаж буй иргэн “өглөөний цайндаа нэг зүсэм талх өгч байна” гэдэг гомдлоо бичсэн нь хариуцлага тооцуулах хэмжээний асуудал мөн үү гэдэг нь асуулт юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Neg hvnii Hel Amar medee beltgej yawdag Ene sited Ch gsn hariutslaga tooshoh heregtei
Yag zuv. Sooton haltar chimeeneer sohor nohoi duiveeneer gedeg shig hunii amnaas amtgui budaa idej chanargui hov huutsulduj bdag sait bna.
ugluunii tsaindaa neg zusem talh ugj baina bish buten udriin tursh neg hooltoi baina gej bichsen baisandaa
Uuchlaarai. Herev neg l hun tiim gomdol gargasan bol ter hun uuruu l hooloo avaagui hotsorson bna shu dee. Tend neg eeljid 300 garui hun tusgaarlagdaj bgaa. Gants hooltoi unjsun bol 300 garui hun muuraad unana bizdee. Neg bol 300 hunii hoolgui honuulsan gomdol irne dee
Shurenchmeg gedeg setguulch hunii ugsun tailbariig ch buren guitsed unen zuvuur niitelj chadahgyui yamar chadvargui hun be. bur heleh ug ch oldohgui bna. gomdol geh nertei hudal medeelel garagasan setguulchee umuuruud, buudliin zugees helsen unen zuv medegdliig helseneer ni zuv bicheegui bna shde chi.
Hooloo taraah tsagaar changa yarigchaar buh uruund sonsogdohoor zarlaj bgaa. Mun dotood utas uruu bolgond bii. Herev hooloo avch amjaagui bol utsaaraa zalgaad medegdej bolno. Erno bol hoolnoosoo hotsorchihood hool uguugui gej yaj yarij chadaj bnaa? Hool zuuvurlugduj irdeg ch gesen yag tsagtaa haluunaaraa irj taraagdaj bgaa.
Дотроосоо ковид илэрсэн гээд бүтэн өдөр хоол өгөөгүй нь влог дээр гарч бна лээ. Зайлуул гэрээсээ авчирсан ганцхан бэлэн гоймонтой тэрийгээ идэж байна лээ шд. Яагаад худлаа яриад байгаа юм.
Зарим хүмүүс яагаад өөрийнхөө буруугаас болсон зүйлээ бусдад тохож байдаг юм болоо.Энэ буудлийн буруу биш л байна.Ер нь тэгээд иймэрхүү худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээллийг нь хүмүүс шүүрч аваад олон юм бичих юмаа.Өөрсдөө тэнд нь байсан юм шиг л.