СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-05

Он гарснаас хойш 90 иргэний амь насыг гал түймрийн аюулаас аварчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 05-ны өдрийн байдлаар 428 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 90 иргэний амь насыг авран хамгааллаа.

Тухайлбал, өчигдөр буюу 04-ний 16:08 цагт Баянгол дүүргийн нэгдүгээр хороо “Богд-Ар” хорооллын 11/А байрны наймдугаар давхраас утаа гарч байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн алба хаагчид ажиллан, гал түймрийн голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 54 иргэнийг аюулгүй газарт гаргаж,  нийт 66 иргэний амь насыг нь авран хамгааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.