Монгол Улсын Еөрнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харилцаа, холбоо мэдээллийн технологийн салбарынхантай өглөөний 07.00 цагт уулзлаа.
Тэрбээр “Цахим шилжилт-Цахим үндэстэн” уриалга гаргаж буйгаа мэдэгдэв. “Бид замын түгжрэлээс эхлээд эмнэлгийн үйлчилгээ, төрийн бүх үйл ажиллагаанд яагаад илүү оновчтой системийг хэрэглэж болохгүй гэж. Энэ мэтээр олон асуудлыг цахимаар шийдэх боломжтой” хэмээн онцлов.
Монгол Улсын Еөрнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Идэвхтэй амьдралын хэв маягт шилжихэд технологийн шинэчлэл чухал. Төрийн үйлчилгээг яаж шат дамжлагагүй, хүнд сурталгүй, уялдаа холбоотой, хүнээс хамааралгүй болгох вэ? Эмнэлэгт хэвтэхийн тулд хүнтэй уулздаггүй, газрын асуудал хөөцөлдөхийн тулд хүнээр яриулдаггүй болох хэмнэл рүү шилжих. Ингэж чадвал төрийн хүнд суртал буурна, орон тооны давхардал арилна.
Цахим үндэстэн болохын тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэй байна. Өнөөдрөөс эхлэн 100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимжуулна. Төрийн албан хаагчийн ажлыг 20-35 хувиар багасгана. Төрийн албан хаагч болон иргэдийг цахим системтэй харьцахад нь туслах E-Mongolia Academy-г байгуулна.
Цахим үндэстэн болохын тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэй. Цахим шилжилт туйлын чухал тул Цахим хөгжлийн яам байгуулах хэрэгтэй. Цахим хөгжил нь нэг салбар бус бүх салбарын асуудал. Хаврын чуулганаар "Хувь хүний өгөгдөл аюулгүй байдлын тухай хууль"-ийг өргөн барьж батална гэв.
Цахим шилжилтэд манлайлан оролцож буй банк, үүрэн телефоны операторуудад баярлаж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эцэст нь илэрхийлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.