СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятад эмэгтэй 1,000 орчим кактус ургамлыг Шинэ Зеланд руу оруулах гэж завджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Шинэ Зеланд руу 1,000 шахам кактус, шүүст ургамлыг хууль бусаар оруулах гэж завдсан хятад эмэгтэйд 12 сарын засан хүмүүжүүлэх хараа хяналт болон 100 цаг олон нийтийн ажил хийх ял оноожээ.

Венчинг Ли нь БНХАУ-аас Шинэ Зеланд руу ургамал авчрахыг оролдон, био аюулгүй байдлын тухай хуулийг хоёр удаагийн тохиолдлоор зөрчсөн гэм буруугаа өнгөрөгч лхагва гарагт болсон шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн байна. бөгөөд тэдний дунд найман төрлийн устах аюулд орсон, ховордсон ургамал байсан аж.

Гэвч Ингээд тэрээр нисэх буудлын ариун цэврийн өрөөнд хууль бусаар авчирсан ургамлуудаа хаях гэж оролдсон ч албаныхан арга хэмжээ авч, "Их хэмжээний ургамлын гаралтай материалыг хурааж авсан" хэмээн мэдэгдсэн юм.

Үүний дараагаар, 2019 оны долдугаар сард Венчинг Ли дахиад Шинэ Зеландын хилээр хууль бус ургамал оруулах гэж завдсан байна. Тэрээр ачаа тээшиндээ 142 ургамлын үр, 200 гаруй ургамлын сав нуусан байсан бөгөөд тэдний нэгэнд нь эмгэн хумс байжээ.  гэнэ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.