"Харилцааны амьтны хүрээлэн"-гийн захирал Л.Сайнбаттай ярилцлаа. "Улаанбаатар Zoo" ХХК нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголдоо цорын ганц компани бөгөөд Төв аймгийн Баянчандмань сум болон "Хүннү молл"-ын салбарыг хариуцан ажиллуулдаг байна.
"Улаанбаатар Zoo" амьтны хүрээлэнгийн захирал Л.Сайнбат:
-Амьтны хүрээлэнгийн чиглэлээр ажиллаад арав гаруй жил болж байгаа цорын ганц, мэргэжлийн компани. Баянчандмань дахь салбарыг хүмүүс сайн мэддэг. Сүүлийн хоёр жил орчим "Хүннү молл"-ын салбарыг авч ажиллуулж байна. Энэ салбарыг өмнө нь гадаад хүмүүс ажиллуулж байгаад цаашид авч явах боломжгүй болсон тул амьтдаа зарах гэж байхад нь бид банкнаас зээл авч худалдаж аваад, мөн нэмж хөрөнгө оруулалт хийсэн.
Гэтэл ковид болон Дарханы зам засвараас болоод сүүлийн хоёр жил орчим үйл ажиллагаа явуулж чадсангүй. "Хүннү молл"-ын хувьд түрээсийн хөнгөлөлт үзүүлдэг ч амьтад өдөрт 2-3 удаа хоол иднэ, бохирыг нь цэвэрлэнэ, вакцин туулгад нь цаг тухайд нь оруулах гээд зардал их гарч байна. Сая зөвшөөрсөн учир хоёр сар ажиллаад больсон. Тэр хугацаанд бид тайлбарлагч нарыг больж, амьтан бүрийн хажууд дэлгэцээр тайлбарыг нь өгч ажилласан.
Төрөөс өдий болтол ямар нэгэн дэмжлэг аваагүй явсаар ирсэн ч одоо санхүүгийн хүнд байдалд орчихоод байна. Иймд бидний үйл ажиллагааг дэмжин, ажиллах боломжоор хангаж өгөхийг эрх бүхий газруудаас хүсэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
АМЬТАН ТАМАЛЖ МӨНГӨ ОЛДЫНМУУ
Хаха юмыг ингэж харлуулах хэрэггүй дээ тамлах биш таниулж байгаа шүү дээ
Хүн хүртэл энэ хориотой үед хэцүүдээд байхад амьтад бүр л хэцүүдээ боломжтой бол туслах юмсан
ulsad zoo park baih bish hubiin bgaa zoo parkdaa tuslahad bolohgui n uy baihab de
ter amitad chin,mungu olj tuugeeree hooloo abxh iddeg uym malaa chi bol xarin tamlagch bn daa