СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-04

LIVE: АН-аас Дундговь, Булган аймагт нэмнээ болон дагалдах хэрэгсэл гардуулав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдагва болон НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нар АН-аас зохион байгуулж буй "Малчдадаа тусалъя" аяны хүрээнд цугласан нэмнээ болон дагалдах хэрэгслийг Дундговь, Булган аймгийн төлөөлөлд гардуулан өгөв. 

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдагва: 

-"Хотынхондоо тусалъя" аяны хүрээнд бид малчдаас цугласан мал махыг Улаанбаатар хотын олон мянган айл өрхөд үнэгүй тараасан. Харин одоо "Малчдадаа тусалъя" аяны хүрээнд цугласан нэмнээ болон бусад дагалдах хэрэгслийг малчдадаа үнэгүй өгөхөөр бэлдээд байна. Энэ удаад бид өвөлжилт хүндэрсэн Дундговь, Булган аймгийн АН-аар дамжуулан малчдадаа тараана. Төлийн уут 300, нэмнээ 500 гээд нийт 800 малчин өрхөд энэхүү сайн үйлсийн хандив маань хүрэх болно. 

Манай ард түмэн "өгье гэвэл ганцаасаа" хэмээн ярьдаг. Нийгэмд хар бараан мэдээ зонхилсон энэ цагт бид энэхүү сайн сайхан ажлыг бусдад түгээж байгаадаа баяртай байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.