СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-02-04

LIVE: С.Эрдэнэ: АН-ыг хоёр хуваагдсан мэт харагдуулж байгаа хүмүүст хариуцлага тооцно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын ХЭГ-ын дарга Н.Цэрэнбат нар мэдээлэл хийлээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ: 

-Ардчилсан намын даргын шийдвэр гарлаа.

АН-ын даргын сунгаа Цагаан сарын дараа зарлагдана. АН-ын 200 000 гишүүн саналын эрхтэйгээр оролцоно. Цар тахалтай байгаатай холбоотойгоор намын анхан шатны гишүүдийн татварыг нэг жилээр тэглэсэн. 

-Ардчилсан нам хоёр хуваагдсанд дүгнэлт хийвэл...?

-АН хуваагдаагүй. Нэг удирдлага, нэг зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа. УДШ-ийн цахим бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнэ миний бие хэвээр байгаа. Бүртгэл дээр миний нэр бас байгаа. Надад албан ёсны тамга, тэмдэг нь байна.

-АН-ын ҮБХ өчигдөр хуралдсан байсан?

-АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-г хуралдуулах шийдвэр хаана ч гараагүй. АН-ын Улс төрийн зөвлөлийн бүрэн эрх дуусгавар болсон. ҮБХ-ны гишүүн гэх 10-20 хүн өчигдөр хуралдах гэж оролдсон. Улмаар цахимаар 60 орчим хүн хуралдана лээ. Эд бол ҮБХ-нд байсан хүмүүс. Бид бичлэгийг нь баримтжуулж авсан. 

АН-ын ХЭГ-ын дарга Н.Цэрэнбат: 

-АН-ын ҮБХ 410 гишүүнтэй. Анхан шатнаас бусад гишүүд энэ сарын 15-нд татвараа төлж дуусах ёстой. . Өнөөдөр ҮБХ хуралдана. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.