СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-04

LIVE: Өнгөрсөн хугацаанд 59 тэрбум 200 сая төгрөгийг НӨАТ-ын сугалаа хэлбэрээр олгожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас НӨАТ-ын сугалаанд шалгалт хийжээ. Тус байгууллагаас НӨАТ-ын сугалааг зогсоох шаардлагатай гэж үзэж байна.

НӨАТ-ын сугалааг хариуцан явуулдаг 139 ажилтан байна. Тэдгээрийн хамаарал бүхий 961 хүнийг шалгалтад хамруулжээ. Өнгөрсөн хугацаанд тэдгээрээс 49 нь 89 удаагийн давтамжтайгаар 3,8 сая төгрөг хожсон байна. Харин нэг ажилтны авга эгч 40 сая төгрөг хожжээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: 

-Гэхдээ манай байгууллага НӨАТ-ын сугалааг зогсооё гэдэг санал гаргаж байна. Эдийн засагчид ч мөн өнгөрсөн таван жилийн хугацаанд НӨАТ-ын сугалаа хангалттай үүргээ гүйцэтгэсэн. Одоо болно гэж зөвлөж байна.

Монгол улсын нийт өсвийн 80 хувь нь татвраас бүрддэг. Түүний 20 хувь нь НӨАТ эзэлдэг. Харин цаашид НӨАТ-ын буцаан олголтыг хэдэн хувь байх вэ гэдээ эдийн засгийн үндсэн дээр гаргаж тавих ёстой.

Энэ НӨАТ-ын сугалааг дагаад маш олон сөрөг үр дагаварууд гарч байна. Тухайлбал, сая төгрөгний утас зарахын тулд арван хүн тус бүрээс 100 мянган төгрөг аваад, аль нэгэнд нь зарж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.