Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд 16960 хүнд шинжилгээ хийхэд шинээр 31 хүнд халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1890 боллоо. Үүнээс дотоодод илэрсэн кластер халдварын тоо 1380 байгаа бол нийслэл хотод нийт 1054 тохиолдол бүртгэгдээд байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эгзэгтэй цэгийн 234 хүнээс шинжилгээ хийхэд хоёр хүнээс илэрсэн нь Амгалан амаржих газрын сургалтын ажилтан болон төрсөн эмэгтэй байна.
Зөвхөн өчигдөр ойрын хавьтал 250 хүнийг илрүүлж тусгаарлалаа. Амгалан амаржих газрын ойрын хавьтлын тандалтууд үргэлжилж байна. Хоёрдагч хавьтлын тоо 288-аар нэмэгдсэн. Нийт ойрын хавьтлуудын 21 хувь нь халдвар авч байна.
Мөн "Монгол шир" ХК-ийн 18 хүнээс халдвар илэрсэн ба тэдгээр хүмүүсийн гэр зургаан дүүргийн 12 хороонд байна. Шинээр зургаан хүн эдгэрч дараагийн сувилалд шилжсэнээр нийт эдгэрсэн хүний тоо 1398 боллоо. Одоогоор дөрвөн нас баралт бүртгэгдээд байна.
Улаанбаатар хотод одоогийн байдлаар 10 голомт идэвхтэй байна. Зарим голомтын эх нь тодорхой бус байна. Үүнд:
Сүүлийн үед нэг өдөрт илрэх тохиолдлын тоо буурахгүй байгаа тул энэ сарын 11-нээс бүх нийтийн бэлэн байдалд шилжиж нийслэлийн өрх бүрийн насанд хүрсэн нэг хүнээс шинжилгээ авахаар болсон юм.