Улсын онцгой комиссийн өчигдрийн /2021.02.03/ хуралдаанаар цагаан сарын битүүний өдрөөс буюу энэ сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих шийдвэр гарсан.
Хөл хорио тогтоосон энэ хугацаанд цар тахлын тархалтыг таслан зогсоож, голомтыг хумих зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” зарчмаар 420 мянган өрх тус бүрээс нэг хүнийг PCR шинжилгээнд хамруулахаар тооцоолсон байна.
Уг ажилд ЭМЯ, Онцгой, Мэргэжлийн хяналт, Тагнуул, Цагдаа, Дотоодын цэрэг, сонсогчид, нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, албан хаагчдыг дайчлан ажиллуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
1 хаалга-1 шинжилгээ чинь үр дүнгүй, өнөөдөр өгчөөд маргааш нь халдвар авсан байвал яах юм бэ? Хүмүүс сөрөг гарахаар би халдваргүй гээд яваад байна. Шинжилгээ чинь цаашдаа байнга халдваргүй гэсэн нотолгоо биш гэдгийг хүмүүст ойлгуулаач ээ.
Шинжилгээ авч байгаа эмнэлгийн хүмүүс хүн болгон дээр бээлийгэ солих уу? Гадуур хувцас нь ч гэсэн өөр газруудаар явж явж ирнэ. Тэр болгон дээр солих уу? гэдэг асуудал байна.