СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ханх суманд өнгөрсөн шөнө долоон удаа газар хөдөлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

. Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар, “Хөвсгөл нуур” дотор 09.52-15.50 цаг хүртэл зургаан удаа 3.5-4-7 хүртэл магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 

"Адуут" гэдэг газар энэ сарын 3-нд 09:52 цагт 3.5 магнитуд, 12:20 цагт 4.7 магнитуд, 13:54 цагт 4.1 магнитуд, 14:14 цагт 3.6 магнитуд, 15:14 цагт 4.7 магнитуд 15:50 цагт 3.7 магнитудын хүчтэй хөдлөлт бүртгэгдсэн байна.

Түүнчлэн Ханх сумын Хороо багийн “Ходон” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 325 км, сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, энэ сарын 4-ний 02:06 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Тус сумын төв болон “Хороо” багийн иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэсэн мэдээллийг өгсөн байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.