СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ: Амны хаалт өгнө гээд 200 сая вон луйвардсан этгээдэд хоёр жилийн хорих ял оноожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Хэд хэдэн хүнд амны хаалтыг хямд үнээр зарна гэж амлаад, тэднээс 200 сая гаруй вон луйвардсан Өмнөд Солонгосын эрэгтэйд хоёр жилийн хорих ял оноосон болохыг орон нутгийн шүүхээс мэдээлэв.

аж. Тэгү хотын дүүргийн шүүхээс "Шүүгдэгчийн гэмт хэргийн түүхийг харахад тус этгээд нь хэргийг давтан үйлдэх өндөр магадлалтай байгаа тул хатуу шийтгэл шаардлагатай" хэмээн мэдэгдсэн байна.

Уг эрэгтэй өнгөрсөн оны хоёрдугаар сард нэг хохирогчид тус улсын хамгийн том амны хаалт үйлдвэрлэгчээс амны хаалт нийлүүлнэ хэмээн амлаад, 109 сая гаруй вон авсан байна. Тэрээр мөн өөр нэг хохирогчид амны хаалтын экспортын бизнес эхлүүлнэ гэж хэлээд 84 сая вон зээлжээ. Түүний эдгээр хуурамч амлалтад итгэсэн өөр хоёр хохирогч 5.2 сая вон болон 6 сая воноо тус тус алдсан байна.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.