СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавилаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Мьянмар улсад төрийн эргэлт гарсантай холбогдуулаад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл мягмар гарагт шуурхай хуралдаан зарласан. Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд төрийн эргэлт хийж, Үндсэн хууль зөрчсөнтэй холбогдуулаад Мьянмарын Засгийн газрыг хурцаар шүүмжлэн, цаашлаад хариу арга хэмжээ авахаар төлөвлөсөн ч БНХАУ хориг тавилаа.

Мьянмарын цэргийн удирдагчид Аун Сан Су Чи, Вин Майнт зэрэг зуу зуун улс төрчийг баривчлан саатуулж, улс орон даяар жилийн хугацаанд онц байдал зарлаж, төрийн эрхийг гартаа авсан. Даваа гарагт болсон энэ үйл явдлаас хойш эрх баригч Ардчиллын төлөө Үндэсний лиг намын дарга Аун Сан Су Чи дэмжигчдээ эсэргүүцлийн жагсаалд уриалаад байгаа.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудад Хятад, Франц, Орос, Америк, Их Британи таван улс багтдаг. Эдгээр улс орнуудын аль нэг нь дангаараа хориг тавих эрхтэй.

Мягмар гарагт болсон хуралдааны өмнө Мьянмар дахь НҮБ-ын тусгай элч Кристин Шранер цэрэг армийн удирдагчид өнгөрсөн жилийн 11 дүгээр сард болсон сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, цэргийн хүч ашигласныг хурцаар шүүмжлэн буруушаасан. Өнгөрсөн жилийн сонгуульд Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөө Үндэсний лиг нам 83 хувиар ялалт байгуулж, шинэ Парламентын хурал даваа гарагт эхлэх ёстой байсан юм.

. Хятадаас гадна Оросын Засгийн газар Мьянмар улсыг олон улсын шүүмж, дарамтаас хамгаалсаар байгаа юм.

Судлаачдын харж байгаагаар Мьянмар улс барууныхантай харилцаагаа хөндийрүүлсэн нь Хятадын хувьд стратегийн ач холбогдолтой бөгөөд энэ нь Бээжин цэргийн эргэлтэд баяртай байгаа гэсэн үг биш гэжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.