СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мьянмарын эмч нар төрийн эргэлтийг эсэргүүцэн, ажил хаялт зарлажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Мьянмар улсын цэргийн удирдагчид Аун Сан Су Чи болон бусад нөлөө бүхий улс төрчдийг баривчлан, төрийн эргэлт хийн, эрх мэдлийг гартаа оруулаад байгаа билээ. Тэгвэл Мьянмарын 30 гаруй хотын 70 эмнэлэг, эмнэлгийн хэлтсийн ажилтнууд өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлаж, төрийн эргэлтийг эсэргүүцэж байна.

Уг мэдэгдэлд "Ядуу өвчтөнүүдийг огт хамаагүй гэж үзэж байгаагаа харуулсан хууль бус цэргийн дэглэмийн тушаалыг биелүүлэхээс бид татгалзаж байна" хэмээн тэмдэглэсэн байна. Тус улсад цар тахлын улмаас 3,100 гаруй хүн нас барсан нь Зүүн өмнөд Азийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болоод байгаа юм.

Би хэр удаан ажил хаялт зарлахаа одоогоор хэлж мэдэхгүй байна. Нөхцөл байдлаас л хамаарна" хэмээн "Reuters" агентлагт ярьжээ. 

Мьянмарын оюутан, залуучуудын бүлгүүд мөн энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдээд байгаа юм. Түүнчлэн иргэд өөрсдийн аргаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа бөгөөд Янгон хотын төв дэх оршин суугчид муу ёрыг зайлуулах уламжлалт зан үйлээ үйлдэн, төмөр сав суулгаа нүдэн, "Муу бүхэн алга бол" хэмээн орилж, хашхирч байжээ.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.