СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-02-03

ТББХ: Хаврын чуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

УИХ-ын намрын чуулган өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт завсарласан. Хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын эхээр нээгдэх юм.

Намрын чуулганаар хийсэн ажил, хэлэлцэн баталсан хуулиа байнгын хороод тайлагнаж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ удаад ажлаа тайлагнав.

ТББХ-ны гишүүн Л.Энх-Амгалан: Энэ намрын чуулган түүхэндээ анх удаа хамгийн урт буюу ажлын 76 хоног хуралдлаа. ТББХ-оос 13 хууль батлагдаж гарсан. Хамгийн том хоёр хуулийн нэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргаа, нэгжийн тухай хууль юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж хийгдсэн өөрчлөлт. Хуулийн төслийн ажлын хэсгийг Ж.Сүхбаатар гишүүн ахалж батлуулсан. Хоёр дахь хэлэлцүүлгийн дундуур ард иргэдээс санал авсан. Хамгийн том реформ нь орон нутагт эрх мэдлийг шилжүүлж өгсөн явдал юм. Төсөв, өмч, боловсон хүчний эрх мэдлийг шилжүүлснээр орон нутаг үсрэнгүй хөгжих боломжийг нээж өглөө. Сумын ИТХ-д улстөрийн намын бүлэг байгуулахгүй, ажлаа муу хийж байгаа удирдлагад хариуцлага тооцох гэх мэт өөрчлөлтүүд орлоо. 

ТББХ-ны гишүүн Ж.Сүхбаатар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн хэрэгжилт 2022-01-01-ээс, зарим заалт буюу багийн засаг дарга, сумын ИТХ-д улстөрийн намын бүлэг байгуулж болохгүй гэх заалтууд 2024 оноос хэрэгжих юм. Захиргааны реформын суурь хөрсийг бүрдүүлэх томоохон хууль батлагдсан. Дагалдан өөрчлөгдөх 100 гаруй хууль гарна. Олон шийдэгдээгүй асуудлын суурь тодорхойлогдсон. Хуулийг сурталчлах ажилд төрийн байгууллагаас гадна хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо их хэрэгтэй байна. 

ТББХ-ны гишүүн Н.Энхболд: Намрын чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хаврын чуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт оруулна. Яг ямар ажил хийх юм гэх мэт. Та бүхэн мэдэж байгаа, өмнөх сонгуулийн бүх хууль нэг хуулиар зохицуулагдаж байсан. Одоо онцлогоор нь салгаж хууль батлах шаардлага үүссэн учраас /Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийн тухай хууль/ ээлж дараатайгаар өөрчилнө. 

Ерөнхийлөгчид тавигдах шаардлага: /өмнөх хуулиас ялгаатай/

-50 нас хүрсэн Монгол Улсын иргэн

-Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан

-Үндсэн хууль болон бусад хуулийн шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй. 

Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдээс санал авах боломжийг хангасан зохицуулалт оруулсан. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.