Австрийн нийслэл Вена хотын орон сууцанд амьдардаг иргэн нас барсан тухай хөрш нь өнгөрсөн жилийн 11 дүгээр сард цагдаад дуудлага өгчээ. Гэвч хэн ч түүний цогцсыг ирж авалгүй хоёр сар өнгөрсөн байна.
Вена хотын оршуулгын үйлчилгээ настай эрэгтэйн цогцсыг гэрээс нь авалгүй мартжээ. Уг 66 настай эрэгтэй ганцаараа амьдардаг бөгөөд удаан хугацаанд өвчтэй байсан байна.
Түүнийг нас барсан байгааг 11 дүгээр сарын 11-ний өдөр хөрш нь олжээ. Хотын оршуулгын төвийн ажилтанд энэ талаар мэдэгдсэн боловч ажилтан нас барсан иргэний гэр бүлийнхэн болон найз нөхөд, хамаатан саданд нь хэлэлгүй мартсан байна.
Үүнээс хойш хоёр сарын дараа нэгдүгээр сарын 27-ны өдөр оршуулгын газрын ажилтан баримтаа нягталж хараад ихэд гайхжээ. Тэрээр материалаа шалгахад цогцос гэрээсээ огт хөдлөөгүй байжээ. Энэ бол хотын ажилтнуудын гаргасан маш харамсалтай алдаа гэдгийг удирдлагууд нь хэлжээ.
Уг хэргийг мөрдөн шалгах албанд шилжүүлсэн байна. Нас барсан иргэний гэр бүлийнхнийг хайж байгаа бөгөөд хэрэв холбоотой хэн нэгэн олдохгүй бол хотын захиргаа оршуулгыг нь зохион байгуулахаар болжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Aldiin bna
Aldiin bna